Японы нисэх онгоцны буудалд "Korean Air" компанийн онгоц тийрэлтэт онгоцтой шүргэлцэж, нэг талынх нь далавч гэмтжээ

Японы нисэх онгоцны буудалд "Korean Air" компанийн онгоц тийрэлтэт онгоцтой шүргэлцэж, нэг талынх нь далавч гэмтжээ

Японы хойд хэсэгт орших Хоккайдо арлын нисэх онгоцны буудалд өчигдөр буюу мягмар гарагт "Korean Air" компанийн онгоц "Cathay Pacific" тийрэлтэт онгоцтой шүргэлцэж, нэг талынх нь далавч гэмтсэн томоохон осол гарчээ.

Тодруулбал, Хоккайдогийн нисэх онгоцны буудалд өчигдрийн 17:30 цагийн орчимд хоёр онгоц мөргөлдсөн бөгөөд бэртэж гэмтсэн хүн байхгүй гэж нисэх онгоцны буудлын оператор мэдээллээ. "Korean Air" онгоцонд 289 зорчигч болон багийн гишүүд байсан бол "Cathay Pacific" онгоц зорчигчгүй байсан гэнэ.

Түүнчлэн Хонконг руу чиглэсэн 583 дугаар нислэгийг цуцалсан бөгөөд Хонг Конгийн агаарын тээврийн компани зорчигчдыг дараагийн өдөр нь нэмэлт нислэгээр авна гэж мэдэгджээ.