СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Говь-Алтай, Баянхонгорын нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Говь-Алтай, Баянхонгорын нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг анхааруулж байна. Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25...-30, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -17...-22, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -7...-12, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.