Хотод тархсан үмхий үнэрийг хаанаас гарч буйг албаныхан "мэдэхгүй" байна

Хотод тархсан үмхий үнэрийг хаанаас гарч буйг албаныхан "мэдэхгүй" байна

Өнөөдөр өглөөнөөс хойш Нийслэл Улаанбаатар хотод үмхий, эхүүн тархсан талаар иргэд цахим орчинд бичиж эхэлсэн. Энэ талаар Тавантолгой түлш ХК-иас "Манай үйлдвэрээс үнэртэх учир байхгүй. Үйлдвэрийн технологийн гором алдагдаагүй" гэсэн мэдээллийг өгсөн бол Төв цэвэрлэх байгууламжаас "Өглөөнөөс хойш манайх руу залгаж, тодруулж байна. Манай байгууллагын ямар нэгэн шугам задарсан зүйл байхгүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна" гэжээ. 

Харин Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас "Манай урьдчилсан дүгнэлтээр хотод тархсан өмхий үнэр төв цэвэрлэх байгууламжаас гарч байна. Иргэд хүхэр үнэртэж байна гэж байгаа ч суурин харуулуудаас харахад зөвхөн нэгдүгээр хорооллын бүсэд хүхэр их гарсан.Хэрэв шахмал түлшнээс болж өмхий үнэр гарсан бол бүх зүгт адил хүхэр өндөр гарна. Өнөөдөр 04:00 цагаас эхэлж өмхий үнэр тархсан бөгөөд суурин харуулуудын дүнгээр өглөө салхи баруун урдаас зүүн хойш чиглэлтэй байхад ихээр үнэртэж байсан. Харин салхины чиглэл өөрчлөгдөхөд үнэр багасч байгаа нь цэвэрлэх байгууламжтай холбоотой" гэж Ньюс.мн сайтад өгсөн тодруулгадаа дурджээ.