CNN: Монголын цас мөсний шинэ наадам Гиннесийн дээд амжилт тогтоолоо

CNN: Монголын цас мөсний шинэ наадам Гиннесийн дээд амжилт тогтоолоо

Үзэсгэлэнт задгай газар, ногоон хөндий, нүүдэлчдийн уламжлалт соёлоороо алдартай Монгол Улс эрт дээр үеэс зуны улиралд зочлох хамгийн тохиромжтой газар гэж тооцогддог.

Гэсэн хэдий ч олон улсын аялагчдыг жинхэнэ монгол өвлийн туршлагыг эрэлхийлэх зорилгоор шинэ арга хэмжээ зохион байгуулсан. Мөн энэхүү арга хэмжээ Гиннесийн дээд амжилтыг тогтоолоо гэж CNN агентлаг мэдээллээ.

Мөн тус агентлаг, Нэгдүгээр сарын 14-нд эхэлсэн “Мазаалай” олон улсын цас мөсний наадам нэгдүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотоос зайдуу байрлах гольф, цанын баазад болсон.  Энэхүү үнэ төлбөргүй арга хэмжээ нь "Монголын өвлийн аялал жуулчлалын салбарын хөгжилд томоохон алхам боллоо" гэж Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин мэдэгдсэн. Тус наадамд Хятад, Тайланд, Франц, Орос, АНУ, Монгол зэрэг зургаан орны 24 уран бүтээлч оролцсон байна.

Өвлийн улиралд Монголд айлчлах нь хүн бүрт таалагдахгүй байх шалтгаан бий. Учир нь тус улсын нийслэл Улаанбаатар нь нэгдүгээр сард дунджаар -15 хэмээс -30 хэмийн (5-аас -22 хэм) хүйтэн байдаг дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэгд тооцогддог. Үүний зэрэгцээ тус улсын зарим алслагдсан бүс нутаг руу хийх нислэг өвлийн улиралд түр зогсдог.

Гэсэн ч тус улс жуулчдын тоог долоон оронтой тоонд хүрэх зорилтынхоо хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авч, 2025 оныг дуустал Монгол Улсад иргэд визгүй зорчдог улс орнуудын жагсаалтыг өргөжүүлэх бодлого баримталж байна. Харин энэ онд Монгол, АНУ-ын хооронд шууд нислэг эхлүүлэхээр ярилцаж байгаа сурагтай гэж мэдээлэв. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ