Улаанбаатар хотод өнөөдөр өдөр, шөнөдөө цас үргэлжлэн орно

Улаанбаатар хотод өнөөдөр өдөр, шөнөдөө цас үргэлжлэн орно

Улаанбаатар хотод өнөөдөр /2024.01.19/ өдөр, шөнөдөө цас үргэлжлэн орно. Харин маргааш төв болон зүүн аймгуудын өмнөд хэсгээр, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна.

Цаг агаарын хүндрэлтэй үед үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээ хаагдан, халтиргаа гулгаа үүсэж, төөрч, осгож эрүүл мэнд амь насаараа хохирох эрсдэлтэй тул онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон сэрэмжлүүлж байна.