Улаанбаатарт 14 градус хүйтэн байна

Улаанбаатарт 14 градус хүйтэн байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -21...-26 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13...-18 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна. Улаанбаатарт Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. өдөртөө -12...-14 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.