Улаанбаатарт 22 градус хүйтэн байна

Улаанбаатарт 22 градус хүйтэн байна

Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар явган шуургатай, ихэнх нутгаар жавартай хүйтэн байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -22...-27 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. -20...-22 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.