Ирэх долоо хоногийн дундаас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

Ирэх долоо хоногийн дундаас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

Өнөөдөр /2024.01.21/ төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 22-нд Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42...-47 градус, өдөртөө -29...-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -22...-27 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -12...-17 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -17...-22 градус хүйтэн байна. Ирэх долоо хоногийн Мягмар, Лхагва гараг буюу энэ сарйн 23, 24-нд нутгийн хойд хэсгээр, энэ сарын 25-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна гэж Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.