ВИДЕО: Тайландаас Москва руу эмнэлгийн зориулалттай нислэг үйлдэж байсан онгоц Афганистанд осолдсон гэж мэдээлжээ

ВИДЕО: Тайландаас Москва руу эмнэлгийн зориулалттай нислэг үйлдэж байсан онгоц Афганистанд осолдсон гэж мэдээлжээ

Оросын "Газпром авиа" компанийн хувийн "Шонхор" онгоц Афганистанд осолдсон хэрэг өчигдөр /2024.01.21/ гарсан. Онгоцонд багийн дөрвөн гишүүн, хоёр зорчигч байсан гэх мэдээлэл байгаа бөгөөд онгоц Москва руу явж байгаад замаасаа хазайж Афганистаны Топхан уулыг мөргөсөн гэж буй. 

Тэгвэл тус ослын талаар Оросын ТАСС агентлаг, "Афганистанд осолдсон онгоц Тайландын Паттая хотоос Москва руу хувийн эмнэлгийн нүүлгэн шилжүүлэх нислэгээр явж байсан. Энэтхэгийн Гая хотод түлш цэнэглэхээр газардсан. Онгоцонд байсан бүх хүмүүс ОХУ-ын иргэд байсан гэжээ. 

Эх сурвалж: Varlamov news