Иргэн Х.Уянга өчигдөр /2026.10.12/ АТГ-ын гадна мэдээлэл хийхдээ, Eguur.mn сайтын захирал, сэтгүүлч Ж.Мядагбадамыг Хотын дарга асан Х.Нямбаатарын дэмжлэгээр нэг өдрийн дотор (2026 оны 1-р сарын 19) олон тооны газар эзэмших эрх авсан байж болзошгүй баримтыг дэлгэсэн юм. Тэгвэл тэрбээр өнөөдөр дахин мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сэтгүүлч Ж.Мядагбадамын нэр дээр 10 газар байгаад зогсохгүй түүний нөхөр Т.Хүчитбаатарын нэр дээр таван газар байна. Түүнчлэн тэдний эзэмшиж буй 15 дахь газар нь таван га хэмжээтэй буюу нийт найман айлын газартай тэнцэж байгаа юм. Ингэснээр зөвхөн нэг өрхийн нэр дээр нийтдээ 22 айлын эзэмших газар төвлөрчээ. Иргэд 0.07 га газраа авч чадахгүй байхад, түүний найман газрын захирамж нэг өдөр гарсан нь улс төрчдийг хамгаалсны төлөөх ашиг сонирхлын зөрчил” гэв.
Түүнчлэн иргэн Х.Уянгын зүгээс маргааш уг асуудалтай холбоотой дахин нэг сэтгүүлчийн талаар мэдээллийг баримттайгаар хүргэнэ гэдгээ мэдэгдлээ.
ШУУД: