Нэгдүгээр сарын 28, 29-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Нэгдүгээр сарын 28, 29-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2024 оны нэгдүгээр сарын 22-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв.

Нэгдүгээр сарын 22, 30-нд Хангайн уулархаг нутгаар, 28-нд Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Ихэнх хугацаанд салхи секундэд 4-9 метр байх бол 28-нд зүүн аймгуудын нутгаар, 29-нд говийн аймгуудын нутгаар, 31-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нэгдүгээр сарын 28, 29-нд зүүн аймгуудын нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч:

  • Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -23...-28 градус
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -17...-22 градус
  • Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -5...-10 градус
  • Бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.
  • Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Цас орохгүй, салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор -30...-35 градус, бусад хэсгээр -22...-27 градус, өдөртөө бүх хэсгээр -10...-15 градус хүйтэн байх төлөв гарчээ.