Их Британийн цэргийн тагнуулууд фронтод болсон үйл явдлын талаарх хамгийн сүүлийн тайландаа Крынки тосгоны ойролцоох Херсон мужийн Днепр мөрний зүүн эрэг дээрх гүүрэн гарцнаас Украины Зэвсэгт хүчнийг шахан гаргах гэсэн Оросын армийн оролдлого амжилтгүй болсон тухай бичжээ.
Их Британийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, "Оросын арми хүчний хувьд давуу талтай ч довтолгооны чадварын хувьд бэлтгэл, сургуулилт муу байгаа нь оролдлого амжилтгүй болоход нөлөөлсөн. Улмаар ирэх хоногуудад Украины Зэвсэгт хүчнийг Днепр мөрний зүүн эргээс шахан гаргах оролдлого үргэлжилнэ гэж тэр таамаглаж байна" гэжээ.