Афганистаны зүүн өмнөд хэсэгт осолдсон зургаан хүн тээвэрлэж явсан Оросын хувийн онгоцны ослоос дор хаяж дөрвөн хүн амьд гарсан гэж Талибаны Тээвэр, нисэхийн яамнаас эш татан ОХУ-ын Тасс агентлаг мэдээллээ.
Ослын талаар Тасс агентлаг, "Афганистаны Исламын Эмират улсын эрлийн баг осолдсон онгоцыг олсон. Ослоос нисгэгч зэрэг дөрвөн хүн амьд гарсан гэх мэдээллийг ОХУ-ын Агаарын тээврийн холбооны агентлаг нягталж Афганистанд радараас алга болсон Falcon 10 онгоцонд сууж явсан зургаан хүний дөрөв нь эсэн мэнд үлдсэнийг баталлаа. Харин нөгөө хоёр хүн нь сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх ажил үргэлжилж байна” гэж мэдээллээ.
Первые кадры с выжившими русскими в афганской авиакатастрофе. Видны все члены экипажа и обломки Falcon 10, рухнувшего в горах. Аварии случаются всё чаще на фоне отсутствия запчастей из-за санкций. pic.twitter.com/ALC9qOQDen
— Пан Пачковский (@Q0MT6pFmbVqynsM) January 22, 2024