Хоёрдугаар сард хилийн шалган нэвтрүүлэх боомт хэрхэн ажиллахыг Буриадын ФСБ-ын хилийн хэлтсээс мэдээллээ.
Хилийн хэлстээс, "Буриад, Монголын Гаалийн шалган нэвтрүүлэх боомт даваагаас баасан гарагуудад 10:00-18:00 цагийн хооронд ажиллана. Мөн амралтын өдөр хэвийн горимд ажиллана. Харин Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай” хуулийн дагуу 2024 оны хоёрдугаар сарын 10-13-ны өдрийг “Цагаан cap”-ыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан. Энэ хүрээнд тус баярын өдрүүдэд шалган нэвтрүүлэх боомт амарна. Тиймээс тус өдрүүдэд хүн болон тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хаана" гэж мэдээлэв.