Монголоос ОХУ руу хууль бусаар автомашин гаргах явцдаа гаалийн ажилтанд хахууль өгөхийг завдсан хоёр иргэнийг саатуулжээ

Монголоос ОХУ руу хууль бусаар автомашин гаргах явцдаа гаалийн ажилтанд хахууль өгөхийг завдсан хоёр иргэнийг саатуулжээ

Алтайн Бүгд Найрамдах Улсын Мөрдөн байцаах хорооны удирдлагууд Монголоос машин хилээр гаргахдаа  татвар, хураамжаас зугтаж гаалийн ажилтанд хахууль өгөхийг завдсан гадаадын хоёр иргэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар ОХУ-ын Банкфас агентлаг мэдээллээ.

Энэ талаар тус улсын мөрдөн байцаах хороо “Мөрдөн байцаалтын явцад энэ оны эхээр гадаадын хоёр иргэн Монгол Улсаас ОХУ-д түр хугацаагаар автомашин оруулж, улмаар ОХУ-аас Казахстан руу зорчихыг завдсан. Ингэхдээ гаалийн татвар төлөхгүйгээр хил нэвтрэхийн тулд Кош-Агач дүүргийн Ташанта тосгонд гаалийн газрын даргад 1000 долларын хахууль өгсөн байна. Улмаар мөнгө шилжүүлэх явцад Алтайн Гаалийн газрын авлигатай тэмцэх хэлтсийн ажилтнууд гадаадын иргэдийг саатуулсан. Хахууль өгөхийг завдсан хөрш орнуудын хоёр зочинд эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэж мэдээллээ.

 




ЭМГЭНЭЛ

11 цагийн өмнө