Газын зурваст Израилын 21 цэрэг өнөөдөр алагдсан гэж мэдэгджээ

Газын зурваст Израилын 21 цэрэг өнөөдөр алагдсан гэж мэдэгджээ

Израилын арми Газын зурваст 21 цэрэг амь үрэгдлээ гэж өнөөдөр /2024.01.23/ мэдэгджээ. Энэ нь Израилын арми хуурай замын цэргийн ажиллагаа эхэлснээс хойших хамгийн их хохирол амссан өдөр болж байгаа аж. Энэ талаар Израилын Батлан ​​хамгаалах хүчний сайд Даниел Хагари хэлэхдээ, "цэргүүдийн байрлаж байсан хоёр танкийг пуужингаар харвасан гэж таамаглаж байна. Ослын нарийн учрыг үргэлжлүүлэн шалгаж байгаа" гэж мэдэгджээ.  Сонирхуулахад, өнгөрөгч аравдугаар сарын 7-ны өдөр зэвсэгт этгээдүүд 1300 гаруй хүний ​​амийг хөнөөсний улмаас Израил арми Хамас бүлэглэлийг эсрэг дайн зарлаад байгаа юм.

Эх сурвалж: BBC