АУДИТЫН ДҮГНЭЛТ: Аудитын байгууллагаас 2.8 тэрбумын 43 акт тавьснаас 570 саяыг л буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн нь хангалтгүй байна

АУДИТЫН ДҮГНЭЛТ: Аудитын байгууллагаас 2.8 тэрбумын 43 акт тавьснаас 570 саяыг л буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн нь хангалтгүй байна

Үндэсний аудитын газраас Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга тэдгээрийн албан тушаалтан, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дотоод аудитын үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна.

-АУДИТОРУУД ЧАДВАРГҮЙ БАЙНА-

Тус шалгалтаар төрийн нарийн бичгийн дарга нь тухайн яамныхаа дотоод аудитын нэгжийн бүтэц үйл ажиллагааны стратегийг баталдаг нь аудитын ажлыг хараат бусаар гүйцэтгэхэд сөргөөр нөлөөлж байна гэж дүгнэжээ.

Учир нь төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын ажлыг өдөр тутмын удирдлагаар хангах, ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах зэрэг ерөнхий менежерийн үүргийг гүйцэтгэдэг. Гэтэл дотоод аудитын ажлаа давхар явуулж буй нь аудитын дүнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа аж. Мөн Сангийн сайдын тушаалаар “Улсын салбарын дотоод аудитыг хөгжүүлэх дунд хугацааны стратеги” нь зорилгоо бүрэн биелүүлээгүй, үр дүнгээ дүгнэж байгаагүй аж. Хамгийн ноцтой нь Сангийн яамнаас төрийн байгууллагуудын дотоод аудитын нэгжийн үйл ажиллагааны тайланг хүлээн авдаг боловч нэгтгэн үнэлэлт дүгнэлт өгдөггүй байна. Тодруулбал, тус яам

  • Дотоод аудитын урт болон дунд хугацааны төлөвлөгөө баталж, хэрэгжүүлээгүй
  • Улсын салбарын дотоод аудитын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлээгүй
  • Дотоод аудитын нэгжийн хүний нөөц дотоод аудиторийг сургаж, мэргэшүүлэх, тогтвортой хараат бусаар ажиллах эрх зүйн орчныг хангалттай бүрдүүлээгүй
  • Дотоод аудитын үйл ажиллагаа, үүрэг зорилго, зарчим, арга зүйн талаар Төсвийн ерөнхийлөн захирагчид, шийдвэр гаргагчдыг сургалт, мэдээллээр хангах талаар санаачлагатай ажиллаагүй нь аудитын шалгалтаар тогтоогджээ. Тэр бүү хэл Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын удирдлаганд ажилладаг дотоод аудитыг хангалттай хэмжээнд хэрэгжүүлэхгүй мөн зарим төрийн байгууллагын аудиторуудын мэргэжлийн чадвар хангалтгүй, хүний нөөцийн тогтворгүй байдал зэрэг зөрчил илэрчээ. Энэ хүрээнд төрд учруулсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх зохицуулалт тодорхойгүй байна. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуульд иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас захиргааны байгууллага өөрт учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хэр тийм нэгж байхгүй бол энэхүү үүргийг төрийн аудитын байгууллага хариуцахаар заасан боловч хэрэгжилт хангалтгүй байгаа аж. Үүний нэг жишээ нь Төрийн аудитын байгууллагаас 2018-2020 онд хоёр тэрбум, 800 гаруй сая төгрөгийн 43 акт, 142 албан шаардлагыг холбогдох газарт хүргүүлснээс 4 сая төгрөгийг л буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ. Эцэст нь аудитын байгууллагаас

-ДОТООД АУДИТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ Б.БААСАНДОРЖ ДАРГАТАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗАРТ ХАРЬЯАЛАГДДАГ-

УИХ-д

  • Төрийн байгууллагуудын дотоод аудитын нэгжийн үйл ажиллагааг Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандартад нийцүүлэн бүтэц зохион байгуулалтын, үйл ажиллагааны, санхүүгийн болон хүний нөөцийн хараат бус байдлыг хангасан зохистой эрх зүйн орчин бий болгох

Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт

  • Төсвийн ерөнхийлөн захирагчдын дэргэдэх дотоод аудитын нэгжийг Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандартад нийцүүлэн нэгдсэн удидлага, арга зүйгээр хангах
  • Захиргааны ерөнхий хуулиар албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой дотоод аудитын нэгжид ногдуулсан чиг үүргийн хэрэгжилтийг хангуулж ажиллах
  • Албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхаий зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Төрийн албаны зөвлөл зэрэг төрийн байгууллагуудын харилцан мэдээлэл солилцох, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлж, нэгдсэн мэдээллийн сантай болгох

Төсвийн ерөнхийлөн захирагч нарт

  • Төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх дотоод аудитын нэгжийг Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандартад нийцүүлэн мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах, дотоод аудитын нэгжийн үйл ажиллагааг дэмжих, санхүүгийн хяналт шалгалтаар хязгаарлахгүй байх, хараат бусаар ажиллах нөхцлийг бүрдүүлэх
  • Дотоод аудитын нэгжийн тухай хүний нөөцийг тогтвортой ажиллуулах, хууль, дүрмийн хэрэгжилтийг хангаж шаардлагад нийцсэн хүний нөөцийг бүрдүүлэхийг зөвлөжээ. Байгууллагуудын дотоод хяналт нь Б.Баасандорж даргатай Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт харьяалагдаж байна.