"Европын Холбооноос Монголд суугаа Элчин сайд А.Никайз ослоос болж “шоконд орж, сэтгэлээр унасан" гэж Aljazeera мэдээлжээ

"Европын Холбооноос Монголд суугаа Элчин сайд А.Никайз ослоос болж “шоконд орж, сэтгэлээр унасан" гэж Aljazeera мэдээлжээ

Шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан ачааны машин автомашиныг мөргөж, дэлбэрсний улмаас гурван гал сөнөөгч амиа алдсан талаар Aljazeera агентлаг мэдээллээ.

Тодруулбал, “Өнгөрөгч лхагва гаригт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Дүнжингарав захын ойролцоох уулзварт гарсан томоохон түймрийн улмаас 11 хүн гэмтэж бэртсэн. Шархадсан хүмүүсийн арав нь түлэгдсэн байдалтай эмнэлэгт хүргэгдэж, нэг хүүхэд хордлогын улмаас эмчлүүлж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ” гэж Aljazeera эш татан дурдав. Түүнчлэн “АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган “Эмгэнэлт ослын талаар мэдээд гүнээ харамсаж байна” гээд ОБЕГ-ын ажилтнуудад эмгэнэл илэрхийлэв. Мөн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксел Никайз энэхүү ослоос болж “шоконд орж, сэтгэлээр унасан” гэж мэдэгдэв.




Улаанбаатарт 29 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө