Японд болж буй “Big Sight” үнэт эдлэлийн үзэсгэлэнгээс долоон ширхэг зүүлт хулгайлсан Монгол Улсын хоёр иргэнийг баривчилжээ

Японд болж буй “Big Sight” үнэт эдлэлийн үзэсгэлэнгээс долоон ширхэг зүүлт хулгайлсан Монгол Улсын хоёр иргэнийг баривчилжээ

Японы алдарт үнэт эдлэлийн үзэсгэлэнгийн үеэр хулгай хийсэн Монгол Улсын хоёр иргэнийг баривчилсан талаар тус улсын Sankei агентлаг нэгдүгээр сарын 19 /2024.01.19/-ний өдөр мэдээллээ.

Хэргийн талаар Токио хотын цагдаагийн газрын Мөрдөн шалгах 3-р хэлтэс, “Токиогийн Кото тойргийн талбайд болж буй “Big Sight” олон улсын үнэт эдлэлийн үзэсгэлэнд дэлгэгдсэн хүзүүний зүүлтийг хулгайлсан хэргээр Монгол Улсын иргэн 37 настай эрэгтэй М.Энхтөр, 35 настай эрэгтэй Б.Намсарай нарыг баривчилсан. Тэд энэ сарын дундуур Японд ирсэн гэх мэдээлэл байгаа” гэжээ.

Мөн байцаалтын үеэр нэгдүгээр сарын 18-ний өдөр баривчилсан Монгол Улсын хоёр иргэн үнэт эдлэлийн үзэсгэлэнгээс 8.96 сая иений үнэ бүхий долоон зүүлт хулгайлсан. Ингэхдээ М.Энхдөл нь хулгайг гардан хийж, Б.Намсарай нь дэлгүүрийн ажилтнуудыг сатааруулж байсан нь тогтоогджээ.

Өмнөх жилүүдэд болсон “Big Sigh” үнэт эдлэлийн үзэсгэлэнгийн үеэр хятад иргэд дээрэм, хулгай хийдэг байсан тул Токио хотын мөрдөн шалгах хэлтэс уг үзэсгэлэнгийн үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлсэн байна.




Улаанбаатарт 29 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө