"Беларусийн тоног төхөөрөмжийн төвийг Монголд бий болгох талаар ярилцаж байгаа хэмээн Х.Болорчулуун мэдэгдсэн" гэж Оросын хэвлэлд мэдээлжээ

"Беларусийн тоног төхөөрөмжийн төвийг Монголд бий болгох талаар ярилцаж байгаа хэмээн Х.Болорчулуун мэдэгдсэн" гэж Оросын хэвлэлд мэдээлжээ

Беларусь-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан комиссын 7 дугаар хуралдаан Минск хотод саяхан болжээ. Тус хуралд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун оролцсон талаар dzen.ru сайт мэдээлжээ.

Тодруулбал, Беларусь-Монголын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын хамтарсан дарга Х.Болорчулуун, "Монгол Улс Беларусь улстай худалдаа, эдийн засгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байна" гэж мэдэгдсэн гэжээ. Мөн тэрээр "хамтын ажиллагааг хөгжүүлэх ирээдүйтэй салбаруудын дунд аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам тээвэр, дэд бүтэц, боловсролын салбарыг нэрлэж, Беларусийн тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн үйлдвэрүүдийн олон брэнд төвийг Монголд бий болгох талаар ярилцаж байна" гэжээ.