ВИДЕО: "Олзны цэргүүдийг тээвэрлэж яваад сүйрсэн Оросын Ил-76 онгоцны хэргийг олон улсын хэмжээнд мөрдөн шалгах"-ыг Украины тал шаарджээ

ВИДЕО: "Олзны цэргүүдийг тээвэрлэж яваад сүйрсэн Оросын Ил-76 онгоцны хэргийг олон улсын хэмжээнд мөрдөн шалгах"-ыг Украины тал шаарджээ

Украинаас олзолсон 65 цэргийг тээвэрлэж явсан Оросын Ил-76 онгоц Белгород мужийн ойролцоо осолдсон хэрэг өчигдөр /2024.01.24/ гарсан байна. Ослын улмаас онгоцонд байсан 65 цэрэг, гурван харгалзагч, хөлгийн багийн зургаан гишүүн бүгд амьд үрэгдсэн талаар олон улсын зарим хэвлэл мэдээлсэн байна. 

Тус осолд Оросын тал Украиныг буруутгаж, “олзны цэргүүд солилцох ажиллагааг бусниулахын тулд зориудаар хийсэн үйлдэл” хэмээн Оросын Төрийн Думын Батлан хамгаалах хорооны дарга А.Картополов мэдэгдсэн байна. Харин Украины тал, "Белгород-Зеленскийн ойролцоо осолдсон Ил-76 онгоцны ослыг олон улсын хэмжээнд мөрдөн шалгахыг шаардах болно" гэж мэдэгдсэн байна. Тэд мэдэгдэлдээ, "Оросууд Украины хоригдлуудын амьдрал, төрөл төрөгсдийнх нь мэдрэмж, манай нийгмийн сэтгэл хөдлөлөөр тоглож байгаа нь илт байна. Бүх баримтуудыг тогтоох ёстой" гэжээ. 

Эх сурвалж: Varlamov news




Улаанбаатарт 29 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө