BBC: Монголд болсон томоохон галын осол хот төлөвлөлтийн алдаа, тээвэрлэлтийн стандартгүй байдлыг харууллаа

BBC: Монголд болсон томоохон галын осол хот төлөвлөлтийн алдаа, тээвэрлэлтийн стандартгүй байдлыг харууллаа

Монголын нийслэлд 60 тонн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан ачааны машин осолдож, дэлбэрсний улмаас зургаан хүн амиа алдсаны гурван гал сөнөөгч байсан талаар BBC агентлаг мэдээлэв.

Лхагва гарагийн өглөө Улаанбаатар хотод болсон дэлбэрэлтийн галыг унтраахаар олон зуун гал сөнөөгчийг ажилласан байна. Гал ойролцоох гурван барилгад тархсан бөгөөд 11 хүн гэмтжээ.

Ослын талаар нутгийн оршин суугчид "Ройтерс" агентлагт “Бид эхлээд онгоц сүйрлээ гэж бодсон. Орон нутгийн цагаар 01:00 цагт болсон осол газар хөдлөлт мэт санагдсан ч араас нь галын хурц гэрэл асаж байгааг харсан” хэмээсний BBC агентлаг эш татан дурдав.

“Галыг 04:30 цагийн байдлаар бүрэн унтраасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн бөгөөд бэртсэн хүмүүсийн дунд дөрвөн хүүхэд байгаагийн нэг нь хордлогын улмаас эмчлүүлж байгаа аж. Яагаад ийм аюултай ачаа ачсан танкийг сургууль болон орон сууцны хороолол руу явуулахыг зөвшөөрсөн бэ гэсэн асуултууд гарч байна. Хэрэв уг осол өдрийн цагаар эсвэл өглөө оройн ачаалал ихтэй үеэр болсон бол илүү их хор хөнөөлтэй байх байсан гэдгийг нутгийн оршин суугчид хэлж буй аж. Тус осол  нь хот төлөвлөлт үнэхээр муу байгааг харуулж байна. Ачааны машинууд хий тээвэрлэсэн тээвэрлээгүй ялгаагүй. Хотоос гадуур явах ёстой” гэж BBC агентлаг монголын хуульчид болон олон улсын хэвлэлүүдээс эш татан мэдээллээ.