Японы "Киото" анимэйшн бүтээдэг студиүдэд гал тавьсан этгээдэд цаазаар авах ял оноожээ

Японы "Киото" анимэйшн бүтээдэг студиүдэд гал тавьсан этгээдэд цаазаар авах ял оноожээ

2019 оны долдугаар сар /2019.07/-д Японы Киото хотод байдаг "Киото" анимэйшн бүтээдэг студийн байранд  нэгэн этгээд хоёр сав шатахуунтай орж, галдан шатаасны улмаас 36 хүн амиа алдсан хэрэг гарсан юм. Харин энэхүү хэргийг үйлдсэн этгээд "Киото" анимэйшн бүтээгч студи "өөрийнх нь зохиолыг хулгайлсан" хэмээн сэжиглэсэн учраас гал тавьсан гэж мэдүүлсэн байдаг.  Тэгвэл "Киото анимэйшн студиүдэд гал тавьсан этгээдэд цаазаар авах ял оноожээ. Шүүхээс гэмт этгээдийг эрүүл саруул гэж үзэн, тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ “сэтгэцийн хомсдол ороогүй” гэж мэдэгджээ.