ВИДЕО: "Олзны цэргүүдийг тээвэрлэж яваад сүйрсэн Ил-76 онгоц руу Украины нутаг дэвсгэрээс пуужин харвасан" гэж Оросын тал мэдэгджээ

ВИДЕО: "Олзны цэргүүдийг тээвэрлэж яваад сүйрсэн Ил-76 онгоц руу Украины нутаг дэвсгэрээс пуужин харвасан" гэж Оросын тал мэдэгджээ

Украинаас олзолсон 65 цэргийг тээвэрлэж явсан Оросын Ил-76 онгоц Белгород мужийн ойролцоо осолдсон хэрэг уржигдар /2024.01.24/ гарсан байна. Ослын улмаас онгоцонд байсан 65 цэрэг, гурван харгалзагч, хөлгийн багийн зургаан гишүүн бүгд амьд үрэгдсэн талаар олон улсын зарим хэвлэл мэдээлж байна. 

Тус осолд Оросын тал Украиныг буруутгаж, “олзны цэргүүд солилцох ажиллагааг бусниулахын тулд зориудаар хийсэн үйлдэл” хэмээн мэдэгдсэн бол, Украины тал, "Белгород-Зеленскийн ойролцоо осолдсон Ил-76 онгоцны ослыг олон улсын хэмжээнд мөрдөн шалгахыг шаардах болно" гэсэн юм.

Тэгвэл Оросын мөрдөн байцаах хороо Белгород мужид болсон Ил-76 онгоц сүйрлийг террорист үйлдэл хэмээн үзэж эрүүгийн хэрэг үүсгэж буйгаа мэдэгдсэн байна. Учир нь осол болсон газарт хийсэн шалгалтын урьдчилсан дүгнэлтээр Украины нутаг дэвсгэрээс Ил-76 онгоц руу зенитийн пуужингаар довтолсон хэмээн таамаглаж байна гэжээ.