Тайландаас Орос руу нисэж яваад Афганистанд сүйрсэн онгоцноос 1,2 сая ам.доллар хулгайлсан хэрэгт Талибан цэргүүдийг шалгаж эхэлжээ

Тайландаас Орос руу нисэж яваад Афганистанд сүйрсэн онгоцноос 1,2 сая ам.доллар хулгайлсан хэрэгт Талибан цэргүүдийг шалгаж эхэлжээ

Энэ сарын 20 /2024.01.20/-нд Тайландын Паттая хотоос ОХУ-ын Москва руу нисэж явсан "Falcon 10" хувийн жижиг онгоц Афганистаны Топхан уулыг мөргөж осолдсон хэрэг гарсан. Тус онгоцонд багийн дөрвөн гишүүн, хоёр зорчигч байсан бөгөөд 4 хүн нь ослоос эсэн мэнд үлдсэн юм. 

Тэгвэл Афганистанд сүйрсэн Оросын онгоцноос 1.2 сая доллар хулгайлагдсан гэх мэдээлэл олон улсын зарим хэвлэлд гарч эхлээд байна. Учир нь ослын газарт анх очсон талибануудын нэг нь "Falcon 10" онгоцноос их хэмжээний бэлэн мөнгө хулгайлсан хэмээн үзэж тус этгээдийг хайж байгаа аж. Тодруулбал, онгоц сүйрсэн газарт хамгийн түрүүнд очсон орон нутгийн Талибан цэргүүд тус хулгайн хэрэгт холбоотой хэмээн үзэж, шалгаж байгаа аж. 

Эх сурвалж: NEXTA