Монгол, Беларусын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Минск хотод болжээ

Монгол, Беларусын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Минск хотод болжээ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусын Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаан 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр буюу хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ойн өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо болжээ. 

Хуралдааныг монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, беларусын талаас тус улсын Аж үйлдвэрийн сайд А.Н.Рогожник нар даргалсан байна. Комиссын хуралдаанд монголын талаас Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй тус яамны төлөөлөл, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон хувийн хэвшлийн төлөөлөл нийт 32 төлөөлөгч оролцжээ.