"Би Талибан гаралтай тул онгоц дэлбэлнэ" гэж хошигносон оюутныг баривчилж, 100 мянган фунт стерлингийн торгууль хүлээлгэжээ

"Би Талибан гаралтай тул онгоц дэлбэлнэ" гэж хошигносон оюутныг баривчилж, 100 мянган фунт стерлингийн торгууль хүлээлгэжээ

Их Британийн их сургуулийн алдартан оюутан асан, шатарчин Адитиа Верма гэгч нь "Би Талибан гаралтай, Британиас Менорка руу зорчиж яваа онгоцыг дэлбэлнэ" гэж хошигнол хийгээд баривчлагдсан хэрэг 2022 оны 7-р сарын 3-ны өдөр гарч байжээ. Харин түүнийг шүүх хурал саяхан болж Адитиа Верма гэгчийг 100 мянган фунт стерлингийн торгууль хүлээлгэсэн байна. Хэрэг гарсан 2022 онд Британиас Менорка руу зорчиж явсан онгоцыг сөнөөгч F18 загварын онгоц угтан нисэж, албадан буулгасан аж. Харин Адитиа Вермад оногдуулсан 100 мянган фунт стерлингийн торгуульд сөнөөгч онгоцыг агаарт нисгэсэ зардал ч орсон гэжээ. 

Эх сурвалж: NEXTA