ВИДЕО: Төмөр зам дагуу "Зэрлэг амьтдад зориулсан стандарт гарц" хийснээр мал, зэрлэг амьтад дайрагдах аюулгүй болжээ

ВИДЕО: Төмөр зам дагуу "Зэрлэг амьтдад зориулсан стандарт гарц" хийснээр мал, зэрлэг амьтад дайрагдах аюулгүй болжээ

Төмөр замын өргөст тор нь дэлхийд ховордсон хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль хонины шилжилт хөдөлгөөнийг хязгаарладаг. Мөн авто болон төмөр замаар зэрлэг амьтны нүүдэл, шилжилтийг чөлөөтэй нэвтрүүлэх бодлого Монгол Улсад байхгүйн улмаас шинээр барих авто болон төмөр замд зэрлэг амьтанд зориулсан гарц, гарам төлөвлөх боломжгүй байсан.

Улмаар манай улс Азийн орнуудаас анх удаа “говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц стандартыг баталсан юм. Энэ хүрээнд Монголын төмөр зам ТӨХК, Дэлхийн байгаль хамгаалах сан “Монгол дахь хөтөлбөрийн газар”-тай хамтран Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн чиглэлийн 416,1 км  төмөр замд зэрлэг амьтдын гарц гармыг байршуулж, амьтдын нүүдэл шилжилт хөдөлгөөнийг хянах автомат камерыг суурилуулжээ.

ВИДЕО: 

Монгол орны говийн зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг саадгүй болгох, хамгаалах чиглэлээр “Дэлхийн байгаль хамгаалах сан”-гаас (WWF) өнгөрсөн жилүүдэд олон ажил хийсний үр дүн гарчээ. Тухайлбал  говь нутагт хуланд зориулсан гарц бий болгож, гарцын дагуу хяналтын камерууд  суулгаснаар зөвхөн хулан биш, хар сүүлт, цагаан зээр зэрэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг хянах боломжтой болжээ. 

2023 оны тавдугаар сард Дэлхийн байгаль хамгаалах сангийн  “Монгол дахь хөтөлбөрийн газар”-аас  “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллаж, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр зам дагуу (Bushnell Core No Glow)  хяналтын камеруудыг суурилуулсан байна. 

Эдгээр хяналтын камерийг суурилуулснаар “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр зам дагуу зэрлэг амьтдын нүүдэллэх, нутаг сэлгэх, ус болон идэш тэжээл хайх зэрэг шилжилт хөдөлгөөний мониторинг хийх, улмаар шугаман дэд бүтцийг мал, зэрлэг амьтдад ээлтэй байдлаар төлөвлөх, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад шаардлагатадата мэдээллийг авах зэрэг боломжийг бүрдүүлээд байна.

Мөн “Монголын төмөр зам” ТӨХК нь өөрийн эзэмшлийн CKD4B /Си кей ди 4 би/ зүтгүүрийг лазер лед гэрлээр бүрэн тоноглож “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар тээвэрлэлтийг зохион байгуулж байна. Энэхүү тусгай зориулалтын лед гэрэл нь 2 км-ийн тусгалтай бөгөөд мал амьтан дайрагдах аюулаас урьдчилан сэргийлж, яаралтай тормоз хийх боломж бүрдүүлснээр тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах юм.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө