Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

2024 оны нэгдүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 20-25 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 12-14 хэм хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 12-14 хэм хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 12-14 хэм хүйтэн байна.

2024 оны 01 дүгээр сарын 28-нaaс 2024 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29, 30-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 28, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 29-нөөс нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтайн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.