Босогчид нефт тээвэрлэгч онгоц руу пуужин харвасны улмаас дэлхийн томоохон далайн тээврийн болон газрын тосны компаниуд тээвэрлэлтээ түр зогсоолоо

Босогчид нефт тээвэрлэгч онгоц руу пуужин харвасны улмаас дэлхийн томоохон далайн тээврийн болон газрын тосны компаниуд тээвэрлэлтээ түр зогсоолоо

Адены булан дахь нефтийн тээвэрлэгч хөлөг онгоц руу Йемений Хути босогчид пуужин харвасны улмаас онгоц шатаж, эргийн хамгаалалтынхан галыг унтраахаар ажиллаж буй талаар CNN агентлаг мэдээллээ. 

"Марлин Луанда" нэртэй газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц баасан гарагт /2024.01.26/ Улаан тэнгисээр явах үедээ пуужинд оногдсон. Улмаар Ираны дэмжлэгтэй зэвсэгт дайчид энэхүү халдлагын үйлдсэн гэдгээ хүлээсэн бөгөөд тэд “Манай улсын эсрэг [Йемен] Америк-Их Британийн түрэмгийллийн хариуд” мөн Палестины ард түмнийг дэмжин бид гал нээсэн гэж мэдэгдэв.

Харин шатаж буй хөлөг онгоцны галыг унтраахад Их Британиас цэргийн хөлөг онгоцнууд гарсан бөгөөд Британийн засгийн газар халдлагын талаар хараахан тайлбар хийгээгүй байна. Харин АНУ-ын Төв командлалын мэдээлснээр “Arleigh Burke ангиллын удирдлагатай пуужин устгагч USS Carney АНУ-ын байлдааны хөлөг онгоцыг онилсон Хутигийн хөлөг онгоцны эсрэг баллистик пуужинг устгасан байна. USS Carney хөлөг онгоцонд хийсэн халдлагын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй” гэлээ.

Энэхүү халдлагын улмаас дэлхийн томоохон далайн тээврийн болон газрын тосны компаниуд дэлхийн хамгийн чухал далайн худалдааны замуудын нэгээр дамжин өнгөрөх тээврээ түр зогсооход хүрчээ. Мөн осолтой холбоотойгоор Танкерууд Суэцийн сувгаар бус Африк тивийг тойрон аялж олон улсын тээврийн шинэ замаар тээвэрлэлт хийж эхэлжээ.