Архангай аймгийн Ихтамирт дахин газар хөдөлжээ

Архангай аймгийн Ихтамирт дахин газар хөдөлжээ

Архангай аймгийн Ихтамир сумаас баруун урд зүгт 71 километрийн зайд өчигдөр буюу нэгдүгээр сарын 26-ны 08:12 цагт 4.1 магнитудын хүчтэй газар газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Тэгвэл өчигдөр 23:15 цагт дахин 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй байна.