Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч бага зэрэг чангарна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч бага зэрэг чангарна

Маргааш /2024.01.29/ зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Энэ сарын 29-нд тал, хээрийн нутгаар, 30-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -16...-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. Энэ сарын 29, 30-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.