ВИДЕО: "Сүйрсэн Ил-76 онгоцонд Украины хоригдлуудыг суулгасан" гэх бичлэгийг Оросын тал нийтэлжээ

ВИДЕО: "Сүйрсэн Ил-76 онгоцонд Украины хоригдлуудыг суулгасан" гэх бичлэгийг Оросын тал нийтэлжээ

Украинаас олзолсон 65 цэргийг тээвэрлэж явсан Оросын Ил-76 онгоц Белгород мужийн ойролцоо осолдсон хэрэг энэ долоо хоног /2024.01.24/-т гарсан байна. Ослын улмаас онгоцонд байсан 65 цэрэг, гурван харгалзагч, хөлгийн багийн зургаан гишүүн бүгд амьд үрэгдсэн талаар олон улсын зарим хэвлэл мэдээлж байна. 

Тус осолд Оросын тал Украиныг буруутгаж, “олзны цэргүүд солилцох ажиллагааг бусниулахын тулд зориудаар хийсэн үйлдэл” хэмээн мэдэгдсэн бол, Украины тал, "Белгород-Зеленскийн ойролцоо осолдсон Ил-76 онгоцны ослыг олон улсын хэмжээнд мөрдөн шалгахыг шаардах болно" гэсэн юм.

Тэгвэл ОХУ-ын Мөрдөн байцаах хороо Белгород мужид сүйрсэн Ил-76 онгоцонд Украины хоригдлуудыг суулгасан" гэх бичлэгийг олон нийтэд зориулан нийтэлжээ. Харин зарим судлаачид, "оросууд олзлогдсон цэргүүдээр амьд бамбай хийж Ил-76 онгоцоор цэргийн техникээ украины нутаг дэвсгэр рүү зөөвөрлөсөн байж магадгүй" хэмээн дүгнэж байгаа юм.