"Хойд солонгосын пуужин харвасан өдөөн хатгалгыг АНУ-тай хамтран нягт ажиглаж байна" гэж Өмнөд Солонгосын тал мэдэгджээ

"Хойд солонгосын пуужин харвасан өдөөн хатгалгыг АНУ-тай хамтран нягт ажиглаж байна" гэж Өмнөд Солонгосын тал мэдэгджээ

Өнөөдөр /2024.01.28/ орон нутгийн цагаар 08:00 цаг Хойд солонгос /БНАСАУ/ зүүн эргийн далайн ус руу хэд хэдэн далавчит пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдлээ. Хойд солонгос сүүлийн хугацаанд хэд, хэдэн удаа далавч пуужин хөөргөсөн нь бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлээд байгаа юм. 

Харин өнөөдрийн пуужингийн хөөргөлт нь Синпо боомтын ойролцоо болсон ба одоогоор пуужингийн тоо, төрөл нь тодорхойгүй байна гэж Өмнөд Солонгосын тал мэдэгдсэн байна. Мөн Өмнөд Солонгосын нэгдсэн штабын дарга хийсэн мэдээлэлдээ "Манай арми Хойд Солонгосын өдөөн хатгалгыг ажиглахын тулд АНУ-тай нягт уялдаатай ажиллаж байна" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN