Леонардо Да Винчи-гийн 16 дугаар зууны бүтээл болох алдарт "Мона Лиза"-ийн уран зураг руу жагсагчид шөл цацсан хэрэг өчигдөр /2024.01.28/ Парис хотод гарсан байна. Дэлхийн хамгийн алдартай тус бүтээл нь Францын нийслэл Парис хотын Луврын музейд "сум нэвтэрдэггүй" шилний ард байрладаг тул гэмтсэн байх магадлал бага гэж шинжээчид үзэж байгаа аж. Харин тус хэргийг үйлдсэн жагсагчид "Манай хөдөө аж ахуйн систем өвчтэй байна. Эрүүл хүнс шаардаж байна" хэмээн мэдэгджээ.
Луврын музейд. Мона Лиза энэ ногоонтнуудад ямар гэм хийсэн юммбол доо ?. pic.twitter.com/pst33T97h9
— Хүрлээ.Д (@Hurlee2) January 28, 2024