Саран дээр амжилтгүй газардсан Японы "SLIM" аппаратыг асааж, сарны гадаргууг судалж эхэлжээ

Саран дээр амжилтгүй газардсан Японы "SLIM" аппаратыг асааж, сарны гадаргууг судалж эхэлжээ

Японы сансар судлалын JAXA агентлаг энэ сарын 19 /2024.01.19/-нд саран дээр амжилттай газардсан ч холбоо нь тасраад сарны "SLIM" аппаратаа дахин ажиллуулж буйгаа зарласан байна. Тодруулбал, өнгөрсөн шөнө "SLIM" аппараттай харилцаа холбоогоо амжилттай сэргээж ажиллагааг нь дахин эхлүүллээ гэж өнөөдөр /2024.01.29/ Японы тал мэдэгдсэн байна. 

Мөн Японы сансрын агентлагийн мэдээлснээр "SLIM" аппаратыг асааж чадсаны дараа мэргэжилтнүүд тэр даруй камерыг ашиглан сарны гадаргууг судалж эхэлсэн байна. Сонирхуулахад, Японы "SLIM" аппарат нь энэ сарын 19-ны өдөр саран дээр газардсан юм. Харин газардахдаа урдах хэсгээ газарт булж, улмаар нарны зай хураагуураа нарнаас холдуулсан байна. Ингээд ердөө гурван цаг ажилласныхаа дараа "SLIM" аппаратын зай хураагуур 12 хувийн цэнэгтэй болсон тул мэргэжилтнүүд нарны туяа хавтан дээр тусах үед буцааж асаах зорилгоор түр унтраагаад байсан юм.

Эх сурвалж: BBC