В.Путины аюулгүй байдал, нисгэгчгүй онгоц довтолгооноос сэргийлж Оросын зарим мужуудад интернэтийн 4G сүлжээг түр хаажээ

В.Путины аюулгүй байдал, нисгэгчгүй онгоц довтолгооноос сэргийлж Оросын зарим мужуудад интернэтийн 4G сүлжээг түр хаажээ

ОХУ-ын баруун хойд хэсэгт В.Путины аялалтай холбогдуулан хамгаалалтыг чангатгах шаардлагатай болсон Ленинград, Новгород зэрэг мужуудад шөнийн цагаар 4G мобайл интернэтийг түр хаасан нь "хуулийн байгууллагуудын нисгэгчгүй онгоц, агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслийг тохируулсан" -тай холбоотой гэж тайлбарлажээ. Учир нь В.Путин энэ сарын 26 /2024.01.26/-нд Ленинградын бүслэлтийг буулгасны ойн өмнөх өдөр Санкт-Петербургт ирсэн гэж Коммерсант сонины эх сурвалж мэдээлжээ. Мөн тус сонины мэдээлснээр, "LTE холболт зөвхөн шөнийн цагаар төдийгүй өдрийн цагаар идэвхгүй болсон" гэжээ. 

Эх сурвалж: Varlamov news