"Украинд амь үрэгдсэн Орос цэргийн тухай нийтлэл"-ийг бусадтай хуваалцсан 72 настай тэтгэврийн хөгшинд ОХУ-ын шүүхээс 5.6 жилийн хорих ял оноожээ

"Украинд амь үрэгдсэн Орос цэргийн тухай нийтлэл"-ийг бусадтай хуваалцсан 72 настай тэтгэврийн хөгшинд ОХУ-ын шүүхээс 5.6 жилийн хорих ял оноожээ

ОХУ-ын Ростов мужийн Шахты хотын шүүх 72 настай тэтгэврийн хөгшин Евгения Майбородаг  ВКонтакте сайтад нийтлэгдсэн "Украинд амь үрэгдсэн Оросын цэргийн албан хаагчдын тооцоолсон" нийтлэлийг бусадтай хуваалцаж, олон нийтийн сүлжээнд share хийсэн хэрэгт буруутган 5 жил 6 сарын хорих ял оноожээ. 

Учир нь эмэгтэйг ОХУ-ын шүүх оросын армийн талаар “хуурамч мэдээ” тараасан хэмээн буруутгасан байна. Харин 72 настай тэтгэврийн хөгшин Евгения Майборода буруугаа хүлээн зөвшөөрч, улс төрийн үзэн ядалтын сэдэл байхгүй, харин өөрийнх нь дүү Днепрт пуужингийн цохилтод өртөж барилгын нуранги дор байсантай холбон тайлбарлажээ. 

Эх сурвалж: Varlamov news