Дондог, Дулам хэмээх нэртэй хоёр бамбарууш нэг сар "унтаад" сэржээ

Дондог, Дулам хэмээх нэртэй хоёр бамбарууш нэг сар "унтаад" сэржээ

Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газарт Дондог, Дулам хэмээх нэртэй хоёр бамбарууш нэг сар унтаад сэржээ.

Энэ тухай Экологийн Цагдаагийн Албанаас цахим хуудсандаа мэдээлэл нийтэлсэн бөгөөд "Их өлссөн шинжтэй орилоод, хоол ундаа хайгаад сүртэй байдаг юм байна. Үүнээс харахад ойн дагалт баялгийн тодорхой хувийг байгальд нь үлдээхгүйгээс өлсгөлөн байгаа амьтдад айл бараадах, мал руу дайрах гэх мэт сөрөг үр дагавар үүсэж байна. Иймд зэрлэг амьтдад бидэнтэй зэрэгцэн оршдог гэдгийг хүн бүр ойлгож самар, жимсийг үлдээж хамт оршин амьдарцгаая" хэмээн уриалжээ.