СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зам даваанд халтиргаа гулгаа ихэснэ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зам даваанд халтиргаа гулгаа ихэснэ

Энэ сарын 4-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа ихсэхийг ЦУОШГ-аас анхааруулж байна. 

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгий, Ховдын хойд, Баянхонгорын зарим газар, Өмнөговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 37.0 см, Сагил 32.0 см, Увсын Улаангом, Баруунтуруун, Давст, Хяргас, Зүүнговь, Сэлэнгийн Бугант, Төв аймгийн Эрдэнэсант, Сүхбаатарын Түмэнцогт, Асгатад 26.0-30.0 см, бусад хэсгээр 0.0-25.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутаг, говийн аймгуудын баруун хэсгээр 0.0-7.0 мм цас орсон ба үүнээс хамгийн их нь Ховдын Алтайд 7.0 мм, Увсын Завхан, Говь-Алтайн Бугат, Баянхонгорын Баянговь, Ховдын Булган сумдын нутгаар 2.0 мм, бусад нутгаар 0.0-1.3 мм цас орсон.

Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Ерөө, Туул, Халх голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-8 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газраар -7...-13 градус, бусад нутгаар -14...-20 градус хүйтэн байв. Ихэнх нутгаар секундэд 3-8 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 9-12 метр хүрч ширүүссэн байна. 

Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи зүүн өмнөөс секундэд 2-7 метр. Өчигдөр өдөр -13...-16 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -31 градус, бусад хэсгээр -21...-22 градус хүйтэн хоносон. Өнөөдрийн 12:00-18:00 цаг хүртэл Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. 14 цагт -9...-11 градус хүйтэн байна.