“Хэн хамгийн их архи уух вэ” тэмцээнд оролцсон залуу нас барсан уу

“Хэн хамгийн их архи уух вэ” тэмцээнд оролцсон залуу нас барсан уу

Улаанбаатар хотод 1.4 хүн амьдардаг, үүнээс 800 орчим мянга нь 0-18 насны хүүхэд. Иймд согтууруулах ундаагаар үйлчилдэг нэг байгууллагад дунджаар 140 орчим хүн ногдож байна гэсэн мэдээлэл байдаг билээ. Улаанбаатар хотод өдөр бүр шинээр нээгдэж, үйл ажиллагаагаа эхлүүлдэг баар, цэнгээний газрууд иргэдийг татахын тулд янз бүрийн маркетингийн арга хэрэглэх нь бий. Тодруулбал өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Улаанбаатар хотын төвд шинээр нээгдсэн нэгэн бааранд “Хэн хамгийн их архи уух вэ” тэмцээн болсон бололтой. Энэ үеэр тус тэмцээнд оролцсон 27 настай нэгэн залуу газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан байж болзошгүй байна. 

Учир нь энэ тухай нэгэн иргэн өөрийн facebook хуудастаа “Нэгэн Facebook найз маань надад мессенжерээр энэ тухай мэдэгдээд “Олонд түгээгээд сэрэмжлүүлэг болгоод өгөөч” хэмээсэн тул би аргагүйн эрхэнд бичлээ шүү. 

Өнгөрсөн Баасан гарагт хотын төвийн шинээр нээгдсэн бааранд “Хэн хамгийн их архи уух вэ” гэх зугаа цэнгэлийн “тэмцээн”-ийг тэнд байгсдын дунд зохиосон гэнэ. Шинээр нээгдсэн баар савны газрууд хүн татах зорилгоор элдвийн арга хэмжээ зохиодог бололтой. Харамсалтай нь тус тэмцээнд оролцсон нэгэн залуу төд удалгүй “Дотор муухайраад байна” гэж бөөлжсөөр байгаад газар дээрээ өнгөрчээ.  Энэтхэгт IT инженерийн мэргэжлээр суралцаж төгссөн, 3 охины эцэг, 27-хон настай залуу ийм нэгэн утгагүй тэмцээнд оролцсоны улмаас амь насаараа хохирсон нь туйлын харуулсалтай хэрэг боллоо” хэмээжээ. Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.