БИДНИЙ ТУХАЙ: Монголын нийт гэр бүлийн дөрөвний нэг нь зудад өртсөн талаар Олон улсын Улаан загалмайн холбоо мэдээлжээ

БИДНИЙ ТУХАЙ: Монголын нийт гэр бүлийн дөрөвний нэг нь зудад өртсөн талаар Олон улсын Улаан загалмайн холбоо мэдээлжээ

Монгол Улсын хэмжээнд 245 мянган гэр бүл зудын эрсдэлд нэрвэгдсэн талаар Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (IFRC) хоёрдугаар сард гаргасан тайландаа дурджээ. 

Манай улс зудын улмаас арваннэгдүгээр сард 49 мянган толгой мал хорогдсон бол нэгдүгээр сарын 26-ны байдлаар 284 мянган мал хорогдсон байна. Олон малчид нүүдэл хийж, оторлохоос өөр сонголтьгүй болж, олон арван км газар бэлчээр хайн нүүдэллэж байна. Арваннэгдүгээр сарын эхэн үеэс эхлэн Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь зудад нэрвэгдсэн тул 18,859 малчин өрх (67,892 хүн) Отор хөдөлгөөнийг сонгосон гэж ОУОХХ-ноос мэдээллээ.

Мөн тайланд энэ онд малчин өрхүүдэд хүмүүнлэгийн нөлөө үзүүлэхэд нөлөөлсөн өөр хэд хэдэн хүчин зүйлийг онцолжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхнээс арванхоёрдугаар сарын хооронд улсын хэмжээнд шатахууны хомсдол үүссэн нь өвс, тэжээл тээвэрлэхэд малчдад хүндрэл учруулж байна гэжээ.

Мөн Монгол Улсад арванхоёрдугаар сарын байдлаар инфляци 8.6%-иар өндөр, хүнсний бүтээгдэхүүн, ундаа, рашаан 14.4%-иар, орон сууцны үйлчилгээ, ус, цахилгааны үнэ 5.5%-иар өссөнийг тайланд онцолжээ. Харин хий, бусад түлш, эм, эмнэлгийн үйлчилгээ 7.6%-иар өссөн байна.

Мөн инфляци, олдоц, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж өвс, тэжээлийн үнэ өссөөр байгааг тайланд дурджээ. Тухайлбал, 2023 оны есдүгээр сард нэг шуудай өвс 5000 төгрөг байсан бол 2024 оны нэгдүгээр сард 18 мянган төгрөг (инфляци 360 хувь), нэг шуудай өвс 8000 төгрөгөөс 340 мянган төгрөг болж өссөн байна. 2024 оны нэгдүгээр сарын байдлаар 7570 малчин өрх улсын тусгай хамгаалалттай газар нутаг руу нүүсэн бол  2322 өрх өөр аймаг руу шилжиж, 4303 өрх аймаг дотроо, 2907 нь хилийн боомт руу, 1047 өрх аймгийн хил рүү нүүжээ.