ШУУРХАЙ: Сүхбаатар аймгийн "Шилийн богд" чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

ШУУРХАЙ: Сүхбаатар аймгийн "Шилийн богд" чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

Сүхбаатар аймгийн "Алтан овоо", "Шилийн богд" чиглэлд зорчихгүй байхыг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас анхаарууллаа. Сар шинийн баярын өдрүүдэд буюу шинийн 15-ныг хүртэл Дарьгангын Алтан овоо, Шилийн  богдыг Монгол орны өнцөг булан бүрээс иргэд зорьдог байна. Гэвч энэ жилийн тухайд цас зудтай, зам хаагдсан байгаа тул дээрх анхааруулгыг нийтэлжээ.

Хэдийгээр зам нээх ажлыг сум орон нутгаас хийж байгаа ч шөнөдөө цасан шуурга, салхитай байгаа учир амархан битүүрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болж байгаа аж. Тиймээс хүчин чадал сайтай гэж тээврийн хэрэгсэлдээ найдан замд гарч, амь нас, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулав. Сар шинийн баярын өдрүүдэд Сүхбаатар аймгийн нийт нутгаар хүйтэн, салхитай байхыг цаг уурын байгууллагаас мэдээлжээ. 




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө