Өнөөдөр Ховдын нутгаар Фён салхины нөлөөгөөр дулаарч, хүчтэй салхи салхилж, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор цас орно, бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нийт нутгаар хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...+8 градус, Монгол-Алтайн уулын ар бэлээр +7...+12 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -4...+1 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. -5...-7 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.