СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдрөөс эхлэн ойрын гурав хоногтоо ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдрөөс эхлэн ойрын гурав хоногтоо ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

Өнөөдөр Увсын зүүн, Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурч, Ховдын хойд болон зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.

Тодруулбал, өнөөдөр /2024.02.12/ баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш буюу энэ сарын 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 15-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи маргааш буюу энэ сарын 13 -нд говь, тал, хээрийн нутгаар, энэ сарын 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -8...-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. Энэ долоо хоногийн Пүрэв гараг буюу энэ сарын 15-нд нутгийн баруун хагаст, энэ сарын 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

8 минутын өмнө