"Хурдан морины уралдааны уяа сойлгын 50 хувь нь өвлийн уралдаан байдаг тул уралдааны хугацааг наашлуулж өгөх"-ийг ММСУХ хүсчээ

"Хурдан морины уралдааны уяа сойлгын 50 хувь нь өвлийн уралдаан байдаг тул уралдааны хугацааг наашлуулж өгөх"-ийг ММСУХ хүсчээ

"Өвөл морь уралдуулах" хүсэлтийг Засгийн газрын хурлаар хэлэлцсэн ч шийдвэр гаргаагүй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Монголын Морин спорт уяачдын холбооноос өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглосон тогтоолд заасан арваннэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл гэсэн хугацааг гуравдугаар сарын 01-ний өдөр болгон өөрчилж өгөх хүсэлтийг гаргахдаа "Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны уяа сойлгын 50 хувь нь өвлийн наадам, уралдаан байдаг. Тиймээс гуравдугаар сарын нэгнээс хойш хурдан морины уралдаан зохион байгуулахыг албан ёсоор зөвшөөрч өгөх"-ийг хүссэн байна.