Б.Ууганбаяр: СХД-ийн Онцгой комисс нь халиа дошин үүссэн тохиолдолд хариу арга хэмжээ авах ямар ч төлөвлөгөө, бэлтгэлгүй байна /ВИДЕО/

Б.Ууганбаяр: СХД-ийн Онцгой комисс нь халиа дошин үүссэн тохиолдолд хариу арга хэмжээ авах ямар ч төлөвлөгөө, бэлтгэлгүй байна /ВИДЕО/

Нийслэлийн хэмжээнд 22 байршилд 33 халиа дошин үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын Шуурхай штабын бүрэлдэхүүн, Б.Ууганбаяр генералаар ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр /2024.02.15/ өглөө ажиллалаа.

ВИДЕО: 

Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссын ажилчид зөвхөн нэг хороо буюу 7 дугаар хороонд л гэхэд шар усны үерт өртөх эрсдэлтэй 20 айл байгаа гэдгийг хэлж байлаа. Мөн халиа дошин болоход ямар арга хэмжээ авахаа төлөвлөөгүй байгаа бөгөөд одоохондоо мөсөөр далан босгосон хэрвээ эрсдэлт нөхцөл байдал үүсвэл айлуудын хашааг тусгаарлаж шороогоор далан барьж, мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтарсан шийдвэрийг тухай үед нь гаргана. Мөсөөр далан хийж, 540 куб шороогоор манасан. Үндсэндээ 11 сараас хойш амь аргацааж л ирсэн. Ийм даланд, ийм хамгаалалт хийнэ гэдэг зураглалтай зөвлөгөө авах хүсэлтэй байна. Энэ талын мэдлэггүй байна гэлээ.  Харин Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Эрсдэлийн мэргэжилтэнг дүүрэг, хороо бүрт ажиллуулж байгаа. Ийм мэргэжилтэн ажиллаж байгаагийн учир нь эрсдэлийн үнэлгээг хийх, хариу арга хэмжээг авах ёстой биз дээ. Хоёр удаагийн халиа дошинг тэсч чадна гэдэг тодорхой төлөвлөгөө, тактикыг танилцуулж, “амьдралтай” зүйл ярьмаар байна” гэсэн юм.

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас халиа дошиноос сэргийлж, шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлтгэх, арга тактик төлөвлөгөөг яаралтай боловсруулах чиглэлийг дүүргийн Онцгой комисст өглөө. Мөн шаардлагатай эд материал, зүйлсээр хангана гэсэн юм. 

Т.УРАНГУА