СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Фён салхины нөлөөгөөр баруун аймгуудад хүчтэй шороон шуурга шуурч, гамшигт үзэгдэл болно" гэж анхаарууллаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Фён салхины нөлөөгөөр баруун аймгуудад хүчтэй шороон шуурга шуурч, гамшигт үзэгдэл болно" гэж анхаарууллаа

Өнөө шөнө болон маргааш өдөр Фён салхины нөлөөгөөр Ховдын нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэн, шороон шуурга шуурна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Мөн маргааш өдөр Завхан, Говь-Алтайн нутаг,  Увсын өмнөд, Баянхонгорын баруун хойд, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх аж. Харин ирэх амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарна. 

Иймд

  •  Онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх
  •  Техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
  •  Цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авах, аюулгүй байдлаа хангах
  •  Цасанд суух, төөрөх, осгохоос сэргийлэх
  •  Зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгож зорчихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөв.
  • Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, цасанд суух, хөлдөх, осгох, төөрөх аюултай тул онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг анхаарууллаа.

Т.Урангуа