Улаанбаатар хотод өнгөрсөн зун их хэмжээний бороо орж, голын түвшин нэмэгдсэний улмаас энэ өвөл халиа дошин үүсэж, айл өрхүүд усанд автаад байна. Яаралтай хариу арга хэмжээ авахгүй бол хавар шар усны үерт иргэд өртөх эрсдэлтэй.
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн 22 байршилд 33 халиа дошин үүсээд байна. Нэг хороонд л гэхэд 20 гаруй шар усны үерт өртөх эрсдэлтэй айл байна гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Иймд бид нөхцөл байдлыг газар дээрээс сурвалжилахаар Хандгайтыг зорьсон юм.
ВИДЕО:
Жигжидийн гүүр орчимд биднийг очиход Сэлбэ голд их хэмжээний халиа үүсэж, айлын гэр болон байшин мөсөнд автсан байдалтай байлаа. Халиа дошин үүссэнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын шуурхай штабын бүрэлдэхүүн Б.Ууганбаяр генералаар ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүрэгт ажилласан юм. Энэ үеэр зөвхөн нэг хороонд л гэхэд шар усны үерт өртөх эрсдэлтэй 20 гаруй айл байна гэж үзсэн байна.
Мөн Сэлбэ гол Баянзүрх дүүргийн 1, 2, 23 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Америк элчингийн байрны зүүн тал, 100 айлын гүүрний доод урд хэсэгт халиа тошингоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа. Иймд иргэд дор бүрнээ хариуцлгатай байж, халиа дошин үүсэж, шар усны үерт автах эрсдэл бүхий байршилд оршин сууж байгаа бол яаралтай нүүхийг сэрэмжлүүлж энэ удаагийнхаа сурвалжилгыг бэлтгэн хүргэлээ.
Т.Урангуа