Улаанбаатарт 0 градус орчим байна

Улаанбаатарт 0 градус орчим байна

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, Алтай, Хангайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Монгол-Алтайн уулархаг нутгаар -12...-17 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -3...+2 градус, Их нууруудын хотгор, Алтайн нурууны ар бэл, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна. Улаанбаатарт үлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 0 градус орчим байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.